Төслийн үйл ажиллагаатай холбоотой мэдээ мэдээллийн хураангуй

Огноо Үйл явдлын хураангуй Зураг Мэдээ бэлтгэсэн

30/09/2021
ХБИОХҮС төслийн захирал С.Тунгалагтамир төслийн С3 багцын олон улсын зөвлөхүүдийн төлөөлөл болох Ноён Ли Санг Мүүн, Ан Ди Ван нарыг хүлээн, авч ажил хэргийн уулзалт зохион байгууллаа.
С3 багц нь Монголын ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орчны хүртээмж, нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах, Биеийн үйлдэл, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн олон улсын ангиллыг (ICF) манай улсад нэвтрүүлэх зорилготой зөвлөх үйлчилгээ юм.
Зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр HRD Consulting Korea шалгарч 2020 оны 3 дугаар сараас гэрээлэн ажиллаж байна.
Уулзалтын үеэр зөвлөх үйлчилгээг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж дуусгахад анхаарах асуудлын талаар санал солилцлоо.
Олон улсын зөвлөхүүд Монголд 3 долоо хоногийн хугацаанд холбогдох асуудлуудаар нөхцөл байдлын үнэлгээ хийж ажлын үр дүндээ тусгах зорилготой ажиллана.

Ц. Уянга
 
/Төслийн Хөгжлийн бэрхшээлийн асуудал хариуцсан ажилтан /
2021.10.08 Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, түүний ар гэр бол манай төслийн гол үр шимийг хүртэгч билээ. Тэдний оролцоог төслийн хэрэгжилтийн бүх шатанд хангаж, санал хүсэлт бүрийг нь тусгаж ажиллах нь төсөл амжилттай, үр дүнтэй болох үндэс юм. Төсөл хэрэгжүүлэх нэгжээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний эрх ашгийг төлөөлдөг байгууллагуудтай санал солилцох уулзалтыг 2 долоо хоног тутам зохион байгуулж байна. 10 дугаар сарын 8-ны өдөр болсон уулзалтын гол сэдэв “6 аймагт баригдаж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-ийн барилгын зураг, үйл ажиллагааны зохион байгуулалтын талаарх танилцуулгыг барилгын зургийн зөвлөх үйлчилгээг хариуцсан Ц. Батцэрэн инженер хийлээ. 
Эдгээр төвүүд нь Дорнод, Дундговь, Дархан, Архангай, Хөвсгөл, Ховд аймгуудад баригдаж байгаа бөгөөд 2022 онд ашиглалтад орох юм. Төвүүдийн гол үйл ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангах, тоног төхөөрөмж, туслах хэрэгсэл, эрүүл мэндийн чанар хүртээмжийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийн боломжийг нэмэгдүүлэх зорилготой.. Иймд зөвлөх үйлчилгээ нь Улаанбаатар хот болон хөдөө орон нутгуудад ХБИ-ийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж, туслах хэрэгслэл, эрүүл мэндийн чанар хүртээмжийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах зорилгоор ажиллаж байна.
Ц. Уянга
 
/Төслийн Хөгжлийн бэрхшээлийн асуудал хариуцсан ажилтан /

Хуваалцах:
Tweet 20