Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа L3605/G9191: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн 6 аймагт баригдах Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн хүний нөөцийг бэлтгэх ээлжит сургалтын нэг болох уг хөгжлийн төвд ажиллах нийгмийн ажилтнуудад зориулсан 6 өдрийн сургалт 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хооронд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтаар суралцагсад нь хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй ажиллах нийгмийн ажлын онол, практикууд, Үүнд:
- Хөгжлийн бэрхшээлийн талаарх ерөнхий ойлголт, онолын үзэл баримтлал, хөгжлийн бэрхшээлийн ангилал, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн онцлог,
- Давуу талд тулгуурлах хандлагаар ажиллах арга зүй,
- Хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй ажиллах кейс менежмент,
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэнтэй харилцаа холбоо тогтоох, нөхцөл байдлын үнэлгээ хийх,
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэнд үзүүлэх үйлчилгээний төрлүүд, үйлчилгээг төлөвлөх, хүргэх, хаах,
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн багийн гишүүдийн үүрэг, үйл ажиллагаа, хамтын ажиллагаа,
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар дүн шинжилгээ, төлөвлөлт, өөрчлөлт хийх, нөлөөлөл хамтын ажиллагаа зохион байгуулах зэрэг
сэдвээр суралцан, мэдлэг ур чадвар эзэмшлээ.
Мөн энэ үеэр суралцагсад нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцах дадлага хийн, хэлэлцүүлэг өрнүүлэн, сургалтаар олж авсан мэдлэг, туршлагаа бусадтайгаа хуваалцан, дадлага ажлаа тайлагналаа.
Сургалтаар төслийн зургаан аймагт ажиллах 26 нийгмийн ажлын мэргэжилтэн бэлтгэгдлээ.