Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь G9E – Вэбсайтын болон цахим хөтөлбөр бэлтгэн нийлүүлэхээр үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Огноо: | 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр |
Зээлийн дугаар ба нэр: | L3605/G9191 – Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл |
Гэрээний дугаар ба нэр: | G9E – Олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх компанит ажил: Вэбсайтын болон цахим хөтөлбөр бэлтгэх |
Үнийн санал ирүүлэх сүүлийн хугацаа: | 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө |
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь G9E – Вэбсайтын болон цахим хөтөлбөр бэлтгэн нийлүүлэхээр үнийн санал ирүүлэхийг урьж байна.
- Сонгон шалгаруулалтыг АХБ-ны харьцуулалтын аргын дагуу явуулах бөгөөд эрх бүхий орны харьяат тендер оролцогчдод нээлттэй байна.
- Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжээс нэмэлт мэдээлэл авч, ажлын өдрийн 09:30–12:30 and 14:00–17:00 цагийн хооронд урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж үнийн саналын авах баримт бичигтэй танилцаж болно. Доорх цахим хаягаар бичгээр холбогдвол, хүссэн этгээдэд үнийн саналын авах баримт бичгийг цахим шуудангаар саадгүй олгоно.
- Үнийн саналыг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10.00 цагаас өмнө дор дурдсан хаягаар цаасаар ирүүлнэ.
- Үнийн санал бэлтгэх эсхүл хүргэхтэй холбоотойгоор нийлүүлэгчийн зүгээс гаргасан аливаа зардлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцахгүй.
Төслийн худалдан авах ажиллагааны ажилтан,
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл
Хаяг: Улаанбаатар хот – 15160, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудам-5, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 1-р давхарт
Цахим хаяг:procurement@pwdp.mn,
Утас: 976-7733-5577
Хуваалцах: