ТЕНДЕРИЙН УРИЛГА

2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр

АХБ-ны зээл 3605 / буцалтгүй тусламж 9191-МОН: “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”

G2 Багц: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын протезын үйлдвэр болон мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуульд туслах технологи, тоног төхөөрөмж нийлүүлэх

  1. Монгол Улсын Засгийн Газарнь Азийн Хөгжлийн Банкнаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан энэхүү зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг G2 багц: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын протезын үйлдвэр болон мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуульд туслах технологи, тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг санхүүжүүлэхэд зарцуулна.
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам эрх бүхий тендерт оролцогчдоос G2 багц: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын протезын үйлдвэр болон мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуульд туслах технологи, тоног төхөөрөмж нийлүүлэх зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
  • Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг АХБ-ны нэг шаттай, нэг дугтуйт горимын дагуу явуулах бөгөөд эрх бүхий орны харьяат нийт тендерт оролцогчдод нээлттэй байна.
  • Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжээс мэдээлэл нэмэлт мэдээлэл авч, 9:00 – 17:00цагийн хооронд урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж тендерийн баримт бичигтэй танилцаж болно.
  • Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 50,000 төгрөгтэй тэнцэх эргэн үл төлөгдөх хураамжийг төлcөнөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөр хийх арга нь бэлэн бусаар байна. Баримт бичгийг хилийн чандад хүргэх тохиолдол агаараар илгээх бөгөөд холбогдох зардлыг тендерт оролцогч хариуцна. Баримт бичиг алга болох эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотойгоор ямар нэг хариуцлага хүлээхгүй.

Хүлээн авагчийн банк: Төрийн сан

Хүлээн авагчийн дансны дугаар: 100900011897

Хүлээн авагч: ХБИОХ,ҮСайжруулах төсөл (Зээл)

Хүлээн авагчийн Регистрийн дугаар: 9917225

  • Тендерийг 2022 оны 05 дугаар сарын 11-ний 10:00 цагт /Улаанбаатарын цаг/ эсхүл түүнээс өмнө урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ. Тендерийн хамт бүх багц: 12,530,000 төгрөгтэй, багц 1: 2,630,000 төгрөгтэй, багц 2: 9,900,000 төгрөгтэй тендерийн баталгааг ирүүлнэ. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2022 оны 05 дугаар сарын 11-ний 10:00 цагт /Улаанбаатарын цаг/ урилгын төгсгөлд заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.
  • Тендер бэлтгэх эсхүл хүргэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гаргасан аливаа зардлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцахгүй.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл

Төсөл хэрэгжүүлэх нэгж

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн Үндэстний гудамж-5,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, 1 дүгээр давхар,

procurement@pwdp.mn

+976-77335577

Хуваалцах:
Tweet 20