ТЕНДЕРИЙН УРИЛГА
2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр
АХБ-ны зээл 3605 / буцалтгүй тусламж 9191-МОН: “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”
G2-Багц 1: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуульд туслах технологи, тоног төхөөрөмж нийлүүлэх
- Монгол Улсын Засгийн Газарнь Азийн Хөгжлийн Банкнаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан энэхүү зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг G2-Багц 1: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуульд туслах технологи, тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээг санхүүжүүлэхэд зарцуулна.
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам эрх бүхий тендерт оролцогчдоос G2-Багц 1: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуульд туслах технологи, тоног төхөөрөмж нийлүүлэх зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
- Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг АХБ-ны нэг шаттай, нэг дугтуйт горимын дагуу явуулах бөгөөд эрх бүхий орны харьяат нийт тендерт оролцогчдод нээлттэй байна. Уг тендер нь АХБ-ны журмыг баримтална.
- Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжээс мэдээлэл нэмэлт мэдээлэл авч, 9:00 – 17:00цагийн хооронд урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж тендерийн баримт бичигтэй танилцаж болно.
- Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 50,000 төгрөгтэй тэнцэх эргэн үл төлөгдөх хураамжийг төлcөнөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөр хийх арга нь бэлэн бусаар байна. Баримт бичгийг хилийн чандад хүргэх тохиолдол агаараар илгээх бөгөөд холбогдох зардлыг тендерт оролцогч хариуцна. Баримт бичиг алга болох эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотойгоор ямар нэг хариуцлага хүлээхгүй.
Хүлээн авагчийн банк: Төрийн сан
Хүлээн авагчийн дансны дугаар: 100900011897
Хүлээн авагч: ХБИОХ,ҮСайжруулах төсөл (Зээл)
Хүлээн авагчийн Регистрийн дугаар: 9917225
- Тендерийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны 12:00 цагт /Улаанбаатарын цаг/ эсхүл түүнээс өмнө урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ. Тендерийн хамт 6,300,000 төгрөгтэй тендерийн баталгааг ирүүлнэ. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны 12:05 цагт /Улаанбаатарын цаг/ урилгын төгсгөлд заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.
- Тендер бэлтгэх эсхүл хүргэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гаргасан аливаа зардлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцахгүй.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл
Төсөл хэрэгжүүлэх нэгж
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн ерөнхий газар, 4 дүгээр давхар, 409 тоот
+976-77335577
Хуваалцах: