Төсөл дараах үндсэн 5 бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд:
Бүрэлдэхүүн 1 : Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх чадавхыг бэхжүүлж, институтчилэх.
Төслийн хүрээнд (a) ХНХЯ-аас санаачилсан хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх загварыг институтчилнэ, түүнчлэн (b) эрт илрүүлэх ур чадварыг хөгжүүлснээр хөгжлийн бэрхшээлийг тогтоох эмнэлгийн аргачлалаас нийгмийн загварчлалд шилжихэд дэмжлэг үзүүлнэ. Ийнхүү хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлснээр сөрөг үр нөлөөг бууруулах, боломжийн хэрээр урьдчилан сэргийлж чадсанаар боловсрол, хөдөлмөр эрхлэлт болон нийгмийн амьдралд оролцох чадварыг нэмэгдүүлэх боломжтой юм.
Бүрэлдэхүүн 2: ХБИ-дэд чиглэсэн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах.
Энэхүү төслийн хүрээнд (a) эцэг эх-хүүхэд-багш гэсэн боловсролын загварыг аль болох бага наснаас эхлэн хэрэгжүүлнэ; (б) зургаан аймагт загвар бүхий Хөгжлийн төвүүдийг байгуулна; (в) хөдөлгөөний болон хэл ярианы засалч, хөдөлгөөн засалч, хиймэл эрхтний техникч, нийгмийн ажилтнуудад зориулсан сургалтын хөтөлбөр гаргах; (г) ХБИ-ийг дэмжих нийгмийн ажилтнуудыг чадавхжуулах; (д) ХБИ-дэд зориулсан дуудлагын шууд утас нэвтрүүлэх. Зохих оролцоо, үйлчилгээгээр дамжуулан хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх нь ХБИ-дийг нийгмийн амьдралд оролцох, боловсрол эзэмших, улмаар хөдөлмөр эрхлэхэд боломжийг нээж өгөх. Хөгжлийг бэрхшээлийг эрт илрүүлж, зохистой үйлчилгээгээр хангах нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн гэр бүлийн гишүүд, ялангуяа эмэгтэйчүүдийг эдийн засагт идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлдэг. Эдгээр сайжруулсан үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнууд, хөдөлгөөн засалч, хэл яриа ба мэргэжлийн засалч, туслах хэрэгсэл, хувийн хэрэгслүүд болон бие даан амьдрахад шаардлагатай бусад үйлчилгээний кэйсүүд багтах юм.
Бүрэлдэхүүн 3: Орчны хүртээмжийг сайжруулах .
Энэ нь (a) орчны (дэд бүтэц, тээвэр, мэдээлэл) хүртээмжийн хэм хэмжээнүүдтэй холбогдсон эрх зүйн орчныг боловсруулах, дагаж мөрдүүлэх асуудлыг хариуцсан байгууллага болон шийдвэр гаргагч нарын чадавхыг дээшлүүлэх; (б) дагаж мөрдүүлэх механизмд ХБИ-ийг хамруулах; болон (в) чанартай хиймэл эрхтний төхөөрөмж, туслах технологийн хүртээмжийг, тэр дундаа аймгуудад хангах юм. Энэ үр дүнд хүрэхийн тулд орчны саадыг бууруулах, чөлөөтэй шилжих боломжийг сайжруулж, мэдээлэл, нийтийн барилга байгууламж, тээврийн хэрэгслийн хүртээмжийг хангахад чиглэсэн дүрэм журмуудыг хэрэгжүүлэх арга хэмжээ авах. Туслах хэрэгсэл, үйлчилгээний хүртээмжийг сайжруулснаар ХБИ-дийн хувьд идэвхтэй хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж, тэдэнд тулгарч буй саад бэрхшээлийг бууруулна.
Бүрэлдэхүүн 4 : ХБИ-ийн ажил, хөдөлмөр эрхлэлтийг сайжруулах.
Энэхүү зорилтын хүрээнд (a) ХБИ-ийг тодорхой аж үйлдвэрийн чиглэлээр ур чадварыг нь дээшлүүлэх, ажил зуучлалыг сайжруулах загварыг бий болгох, (б) ХБИ-ийн хувьд ажлын байр, хувиараа хөдөлмөр эрхлэх боломжийг бий болгох замаар хөгжлийн бэрхшээлийг хамруулсан бизнесийг хөгжүүлэх, болон (в) ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг зохицуулсан дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавихад ХБИ-ийн өөрсдийнх нь оролцоог нэмэгдүүлэх юм. Эдгээр арга хэмжээ нь төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, үйлчилгээг илүүтэй үр дүнтэй болгох бодлого баримталж, хөдөлмөр эрхлэх (кэйс менежмент, ажил мэргэжлийн зөвлөгөө) боломжийг бүрдүүлэх; ХБИ, ажил олгогч, төрийн хөдөлмөр эрхлэлтийн албадад үйлчилгээ үзүүлэх ХБИ-ийн байгууллагуудын хөдөлмөр эрхлэлтийн төв (дэд бүтэц, тоног төхөөрөмж, сургалт, чадавх бэхжүүлэх арга хэмжээ гм.)-ийг Улаанбаатар хотод ажиллуулж, үйл ажиллагааг нь дэмжих; түүнчлэн ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийн квоттой холбогдсон эрх зүйн заалтуудыг дагаж мөрдүүлэхэд ажил олгогч болон ХБИ-дэд дэмжлэг үзүүлнэ.
Бүрэлдэхүүн 5: ХБИ-ийг дэмжих стратегийг боловсруулж хэрэгжүүлэх. Энэхүү төсөл нь (a) ХБИ-дэд хандах хандлагыг өөрчлөх, (б) үйлчилгээ, тоног төхөөрөмжийн хүртээмжийг сайжруулах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх халамжийн тогтолцоог шинэчлэх, (в) үндэсний хөтөлбөрийг стратегийн хувьд эргэн харах, (г) Олон улсын үйл хөдлөлийн ангиллыг хөгжлийн бэрхшээлийн эрэлт хэрэгцээ, боломжит нөөцөд нийцүүлэн нэвтрүүлэх, (д) Үндэсний Статистикийн Хорооны тоо мэдээг хөгжлийн бэрхшээлтэй холбогдсон мэдээллийн эрэлттэй нийцүүлэх. ХБИ-дэд хандах хандлагыг аажмаар өөрчлөхөд чиглэсэн олон нийтийн кампанит ажил явуулах, Олон улсын үйл хөдлөлийн ангиллыг нэвтрүүлснээр хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг сайжруулах болон ХБИ-дэд тулгарч буй саад бэрхшээлүүдийн талаарх статистик тоо мэдээг сайжруулах замаар нийгэмд хамруулан хөгжүүлэхэд шууд бус оролцоог хангаж ажиллана.