Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын Засгийн газар (Зээлийн дугаар 3605) “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-д тусгай технологи, тусгай хэрэгсэл, нөхөн олгодог протезийн (хиймэл эрхтэн) хүртээмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх дотоодын зөвлөх ажилтныг сонгон шалгаруулж авна.
Дээрх ажлын байранд тавигдах шаардлагыг хавсралт хэсгээс татаж авна уу.
Ажлын даалгавар болон бусад холбогдох мэдээллийг доорх цахим хаягаас авах боломжтой http://csrn.adb.org. Оролцох сонирхол бүхий зөвлөхүүд өөрсдийн CV-ийг Англи хэл дээр АХБ-ны Зөвлөх менежментийн систем болох cms.adb.org хаягаар орж онлайнаар, эсхүл 1 эх хувь цаасан материалыг 2020 оны 3-р сарын 18-ны өдрийн 16:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаар ажлын цагаар 9:00-17:00 цагийн хооронд авах боломжтой.
Материал хүлээн авах хаяг
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийн нэгж, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Макс цамхаг, 7 дугаар даврах 703 тоот
Холбогдох дугаар: 976-7733-5577
Цахим хаяг: bolortuya@pwdp.mn