Төслийн 6 аймагт баригдах “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-ийн үйлчилгээний загварын эхний төслийн талаар санал солилцлоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт болсон уулзалтын зураг

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулинд  заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон  насанд хүрэгчид, тэдний гэр бүлийнхэнд шууд үйлчилгээ үзүүлж, орон нутгийн бусад үйлчилгээнд холбон зуучлах замаар нийгмийн амьдралд хамрагдах боломжийг өргөжүүлэх чиг үүрэг бүхий  “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв” (ХБХХТ)-ийг төслийн 6 аймагт байгуулах юм.  

ХБХХТ-ийн  үзүүлэх үйлчилгээний загварын эхний төслийг хэлэлцэх уулзалтыг 2020 оны 5-р сарын 29-ний өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар дээр зохион байгуулав.

Уулзалтаар аймгийн ХБХХТ-д зайлшгүй үзүүлэх үйлчилгээ, ажиллах хүний нөөцийг бүрдүүлэх, чадваржуулах, үйлчилгээний өрөөний зохион байгуулалтын талаар  санал солилцлоо. Уулзалтад ХБХХЕГ-ын удирдах ажилтнууд, ТХН-ийн мэргэжилтнүүд, зөвлөх үйлчилгээний багийн судлаачид оролцлоо.

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖ

Хуваалцах:
Tweet 20