Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа нар төслийн үйл ажиллагаа, ажлын явцтай танилцлаа

 “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх тогтолцоог бүрдүүлэх, үйлчилгээ, орчны хүртээмжийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ХБИ-ийн талаарх олон нийтийн ойлголт, хандлага, стратегийг сайжруулахад анхаарч ажиллаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, хөгжлийн нэгдсэн төвийг байгуулахаар зураг төслийн ажил үргэлжилж байгаа. Харин зургаан аймагт /Ховд, Дундговь, Дорнод, Архангай, Дархан-Уул, Хөвсгөл/ барьж байгуулах Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн зураг төслийн ажил бүрэн дуусаж дараагийн шат руу орсон.

2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа нар төслийн танилцуулга болоод үе шат, ажлын явцтай танилцсан. Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх загварыг нэвтрүүлэх, орчны хүртээмжийг сайжруулахтай холбоотой эрх зүйн орчныг боловсруулах зэрэг олон асуудлаар санал бодлоо солилцлоо.

#Тэгш_Хүртээмжтэй_нийгмийг_хамтдаа бүтээе

Хуваалцах:
Tweet 20