Монгол улс, Азийн хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулж (Зээлийн дугаар 3605) “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах үйлчилгээг сайжруулах төсөл” (цаашид “Төсөл” гэх)-ийг 2018 оноос 2022 он хүртэл хугацаанд Азийн хөгжлийн банкны 25 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, Японы ядуурлыг бууруулах сангийн 2 сая ам.долларын буцалтгүй тусламж буюу нийт 27.27 сая ам.долларын санхүүжилттэй, 5 бүрэлдэхүүний хүрээнд хэрэгжүүлэхээр зөвшилцөлд хүрсэн. Тус төсөл нь Монгол Улсын Засгийн Газрыг дэмжин Улаанбаатар хот болон аймгуудын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах зорилготой.
Төслийн хамтын ажиллагааны хүрээнд яамд, агентлагууд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах бөгөөд тэдгээрийн оролцоог хангах үүднээс Төслийн удирдах хороо, техникийн ажлын хэсэг, үнэлгээний хороод, асуудал хариуцсан бодлогын зөвлөл, аймаг, дэд хороодын үйл ажиллагаанд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг нийгэмд эергээр ойлгуулах, төслийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах төрийн бус байгууллагуудыг цувралаар танилцуулж байна.