Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн Нэгдүгээр бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Ховд, Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл, Дунд-Говь, Архангай аймгуудад хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй хүүхдэд зориулсан эрт үеийн хөгжлийн дэмжлэг, оролцооны портеж хөтөлбөрийн орон нутгийн сургагч багш нарыг бэлтгэх зорилготой 32 цагийн цахим сургалт 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 06 дугаар сарын 11-ийг хүртэл нийт 12 сэдвийн хүрээнд нийт 70 гаруй оролцогчтойгоор амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
Энэхүү сургалтад Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, эрт үеийн хөгжлийн дэмжлэг үзүүлэх зөвлөх үйлчилгээний багийн сургагч багш нар, төслийн аймаг тус бүрээс төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, эмнэлгийн болон нийгмийн үйлчилгээний мэргэжилтнүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд хамрагдсан болно.
Сургалтад хамрагдсан нийт оролцогчид, сургагч багш нар болон төслийн 6 аймгийн /Ховд, Дархан-Уул, Дорнод, Хөвсгөл, Дунд-Говь, Архангай/ хамт олонд талархал илэрхийлье.