Монгол улс, Азийн хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулж (Зээлийн дугаар 3605) “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах үйлчилгээг сайжруулах төсөл” (цаашид “Төсөл” гэх)-ийг хэрэгжүүлэхээр зөвшилцөлд хүрсэн. Тус төсөл нь Монгол Улсын Засгийн Газрыг дэмжин Улаанбаатар хот болон аймгуудын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог дэмжиж үйлчилгээг сайжруулах зорилготой юм. Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам нь төслийг хэрэгжүүлэх гол яам бөгөөд 2, 3, 4, 5-р бүрэлдэхүүн хэсгүүдийг хариуцан хэрэгжүүлэх ба Эрүүл Мэндийн Яам нь 1-р бүрэлдэхүүн хэсэг болон 5-р бүрэлдэхүүн хэсгийн Хөгжлийн бэрхшээлийн олон улсын ангилал нэвтрүүлж хэрэгжүүлэх хэрэгжүүлэгч яам болно. Засгийн Газар болон АХБ-ны бодлого, журмын дагуу Зээлдэгч болон АХБ-ны харилцан зөвшилцсөн ёсоор АХБ-аас санхүүжүүлж буй төслийг хэрэгжүүлэх үүргийг тус хоёр яам бүрэн хариуцна. АХБ-ны холбогдох мэргэжилтнүүд нь уг төслийг АХБ-ны бодлого, дүрэм журмын дагуу хэрэгжүүлэхэд Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам болон Эрүүл Мэндийн Яаманд дэмжлэг үзүүлж ажиллах үүрэгтэй.
Төслийн үр нөлөө, үр дүн, бүрэлдэхүүн хэсгүүд:
Төсөл нь ХБИ-дэд адил тэгш үр нөлөө үзүүлнэ. Харин уг төслөөс гарах үр дүн бол ХБИ-ийн хувьд нийгмийн үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд оршиж байна. Энэхүү санал болгож буй төсөл нь Монгол Улсын Засгийн газарт нийслэл Улаанбаатар хот, аймгуудын түвшинд ХБИ-дэд чиглэсэн үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх юм. Төслийн эцсийн зорилго бол ХБИ-ий бие даах чадварыг дээшлүүлж, нийгэм, эдийн засагт тэдний оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхийн тулд хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд оршиж байна. Түүнчлэн, энэхүү төсөл нь ХБХ-ий эрхийн тухай НҮБ-ын Конвенц, Инчеоны Стратегийг хэрэгжүүлэх, түүнчлэн Монгол Улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлнэ