- Танилцуулга
Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын Засгийн газар (Зээлийн дугаар 3605) “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл” (цаашид “Төсөл” гэх)-ийг хэрэгжүүлж байна. Тус төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, тэдний бие даан амьдрах чадварыг дээшлүүлэх мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь төслийг хэрэгжүүлэгч гол яам бөгөөд тус яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь төслийг хариуцан хэрэгжүүлэгч газар болно.
Гүйцэтгэх ажлын хүрээ
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн жолооч нь ТХН-ийн ажилчид болон эрх бүхий бусад албан хаагчдыг аюулгүй тээвэрлэх, төслийн үйл ажиллагааг хэвийн явуулахад авто машины аюулгүй байдал болон техникийн бэлэн байдлыг хангах.
Ажлын даалгавар
Төслийн жолооч дараах ажил үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:
Ажлын байранд хариуцсан эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангах. Авто машиныг цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байлган эвдрэл гэмтэлгүй, гамтай ашиглана. |
ТХН-ын дотоод журам, АХБ-ны аюулгүй ажиллагааны журам, ёс зүйн дүрмийг чанд мөрдөн ажиллаж, ажлын цаг ашиглалт, хөдөлмөрийн сахилга батыг сахин ажиллах. |
Төслийн үйл ажиллагааг хэвийн, саадгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс, авто машиныг ажилд гарахад бэлэн байлгах. |
Албаны бус зорилгоор байгууллагын автомашин, техник хэрэгслийг ашиглахгүй байх; Автомашиныг ТХН-ээс заасан гажид тогтмол байрлуулах. |
Албан бичиг, бичиг баримт болон төсөл хэрэгжүүлэх явцад шаардагдах зүйлсийг заасан цаг хугацаанд тээвэрлэж хүргэх. |
Автомашины техникийн эд ангийн үйлчилгээг хугацаанд нь тогтмол хийж, техникийн үзлэгт заагдсан хугацаанд хамруулах, эвдрэл гарсан тохиолдолд байгууллагын санхүүд мэдэгдэн, сэлбэг хэрэгслээр хангуулж, засвар үйлчилгээнд хамруулан, бэлэн байдлыг хангах. |
Жолоочийн буруутай үйлдлээс болж авто машинд үүссэн эвдрэл, гэмтлийг жолооч өөрөө хариуцаж авто машиныг хэвийн ажиллагаатай байлгана. |
Хөдөө орон нутаг руу явах бүрд АХБ-ны аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж, дагаж мөрдөх. |
Төслийн зохицуулагчийн даалгасан бусад ажлуудыг гүйцэтгэх. |
Тавигдах шаардлага
Боловсрол: | Бүрэн-дунд болон түүнээс дээш боловсролтой байх; Техникийн чиглэлийн Б ангиллын жолооны үнэмлэхтэй ба үнэмлэхийн хугацаа хүчинтэй байх. |
Туршлага: | Албан байгууллага эсвэл олон улсын байгууллага, төсөлд жолоочоор 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх. 5-аас доошгүй жилийн хугацаанд жолоо барих явцад ямар нэг гэмт хэрэгт холбогдоогүй байх. Хөдөө орон нутаг, холын замд 3-аас доошгүй жил жолоо барьж байсан туршлагатай байх. Механикийн сургаалтанд хамрагдсан бол давуу тал болно. |
Хэлний ур чадвар: | Англи хэлний анхан шатны чадвартай бол давуу тал болно. |
Бусад: | Идэвх, санаачилгатай. Ажлыг чин сэтгэлээсээ хийж гүйцэтгэж байх. Бүх орчинд ажиллах чадвартай байх. Цаг төлөвлөлт сайтай байх. Багаар ажиллах чадвартай байх. Харилцааны өндөр чадвартай байх. |
Бичиг баримт бүрдүүлэх үйл явц
Хэрэв та зарласан албан тушаалын шаардлагыг хангасан бол дараах бичиг баримтыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйнд хийж зарлагдсан хаягийн дагуу ирүүлнэ үү. Үүнд:
(i) Төрийн албан хаагчийн анкет, (ii) Намтар /CV/ (Англи, Монгол хэл дээр (АХБ-ны формат), (iii) Диплом/ сертификатын хуулбар /Англи хэл дээр орчуулсан байх/, (iv) Өмнө нь ажиллаж байсан газрын тодорхойлолт /Англи, Монгол хэл дээр/
Анкет хүлээн авах хугацаа: 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 17 цаг
Анхаарах асуудал: Бүрэн бус бичиг баримтыг хасна. Зөвхөн богино жагсаалтад орсон нэр дэвшигчид ХНХЯ болон АХБ-ны ярилцлагад орох эрхтэй. Ирүүлсэн баримт бичгийг буцаахгүй.
Хаяг: Төсөл хэрэгжүүлэх нэгжийн байр
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэсний гудамж – 5 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Утас: +976-77335577
И-мэйл: procurement@pwdp.mn
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ