Хэл засалч, харилцааны багш бэлтгэх цахим сургалт

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа L3605/G9191: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд Хэл засалч, харилцааны багш  бэлтгэх цахим сургалтыг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол Улсын Боловсролын их сургуулийн Боловсрол судлалын сургуулийн Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимтэй хамтран зохион байгуулж байна

Уг төслийн 6 аймагт баригдах Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн хүний нөөцийг бэлтгэх ээлжит сургалтын нэг болох энэ сургалт нь Хөгжлийн төвд ажиллах хэл засалч, харилцааны багшийн хүний нөөцийг бүрдүүлэх, сургалтын байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх зорилготой юм.

Сургалтаар суралцагсад нь Монгол Улсад хараахан хөгжөөгүй хэл заслын шинжлэх ухааны онолын мэдлэг, тухайлбал,

  • Хүүхдийн хөгжил, түүнд нөлөөлөх хүчин зүйлс  
  • Хүүхдэд тохиолддог хэл ярианы хоцрогдол, харилцааны бэрхшээлийн талаар анхан шатны ойлголт мэдлэг олгож, тэдэнд дэмжлэг үзүүлэх, ажиллах энгийн чадвар, дадал эзэмшүүлэх 
  • Хүүхдийн хэл ярианы хоцрогдол, бэрхшээлийн өвөрмөц онцлог, ялгаатай байдлыг танин судлах, дүн шинжилгээ хийх чадварт суралцах 
  • Хүүхдийн эцэг эх гэр бүл, багш  бусад мэргэжилтэн хүмүүстэй хамтрах   ажлын төлөвлөгөө боловсруулах, ажиллах чадварт суралцана
  • Тухайн салбарын  шинжлэх ухааны мэдлэгийг судлах, сонирхол, мэргэжил ур чадвараа дээшлүүлэх, шинэ арга барил эзэмших  хүсэл тэмүүлэл өгөх  
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, гэр бүлийг ойлгох, дэмжин  туслах хандлага төлөвшүүлэх
  • Хүүхэд төвтэй ажиллах арга зүйд суралцана.

 Сургалт нь 2 үе шатаас тогтох ба эхний хэсэгт Хонг Конгийн Хятадын их сургуулийн 8 багш 31 цаг,  ОХУ 3 багш 8 цагийн лекц уншин, хэлэлцүүлэг зохион байгуулна. Сургалтын хоёрдугаар хэсэгт Монгол багш нар  40 цагийн сургалтыг удирдан явуулж, сургалтын оролцогчдод мэдлэг, ур чадвар эзэмшүүлнэ.

Сургалтад  тусгай хэрэгцээт боловсролын багш, бага боловсрол, сургуулийн өмнөх боловсролын багш, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, багш, нийгмийн ажилтан, эмч, хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхчүүд, сэтгэл зүйч зэрэг мэргэжлийн 120 орчим хүмүүс бүртгүүлэн оролцож байна.

Цаашид уг сургалтаар дамжуулан төслийн зургаан аймагт ажиллах хэл засалч, харилцааны багш нарын нөөц бүрдэх болно.

Хуваалцах:
Tweet 20

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *